Приглашение и условия конкурса (монгольский)

The reference version of this document is published at https://roadworkasia.com/online-exhibiton/.

Орчин үеийн уран бүтээлийн онлайн үзэлсгэлэнд оролцохын урьж байна

Зам болон замаас нийгэм, соёл, улс төр, эдийн засагт ямар нөлөө үзүүлж байгаа талаар салбар хоорондын онлайн уран бүтээлийн төсөлд Дотоод Азийн уран бүтээлчидийг оролцохыг урьж байна.

Сэдэв

Зам – гэдэг үйл хөдлөл, тээврийн дэд бүтцийг төлөөлсөн илэрхийлэмж метафор. Үргэлжлэн явагдаж буй нийгэм, улс төрийн өөрчлөлтийн дэх зам (Зөвлөлт Холбоот Улсын нөлөөнөөс гарсан үйл хөдлөл гэх мэтээр). Зам болон колончлол. Замын арчилгаа, эвдрэл. Замын амьдрал дахь хүний үүрэг нөлөө, хүний амьдрал дахь замын үүрэг нөлөө. Зам шилжилт өөрчлөлтийн обьект: материаллаг байдлаар, нийгэм болон зүйрлэл. Урьд нь анхаарлын төвд байсан зам анхаарлаас орхигдож зах хязгаарын болж хувирах эсвэл захын байснаа төвийн болох. Зам болон итгэл бишрэл: шашин мөргөлийн зам, бөөгийн зам гэх мэт. Зам соёлын утга санаа болохын хувьд. Холбож буй зам, салгаж буй зам. Замтай өдөр бүр холбогдож, харилцдаг хүмүүсийн түүх. Зам ба цаг хугацаа: замыной дурсамж. Зам ба алдагдсан боломжууд. Зам ба сайхан амьдралын тухай мөрөөдөл. Зам хайрсэтгэл, халамжийн илэрхийлэл болох нь. Үл ойшоогдсон, хүсээгүй зам.  

Та бүхнийг зам дээр: хүн болон амьтанд зам ямар хамаатай тухай, цааш үргэлжлүүлэхийн тулд ямар ажил хийх, арчлах шаардлагатай тухай, эргэн тойрноо хэрхэн өөрчилж, хувиргаж байгаа тухай, газар орныг хэрхэн эвдэлж, өөрчлөн хувиргаж, салгаж, уусан нийлж байгаа тухай уран бүтээлдээ тусгахыг хүсч байна.   

Бид замын тухай орон зайг бий болгож, онлайн үзэсгэлэн гаргахыг зорьж байна.

Байгууллагын тухай

Швейцарын Цюрихын Их сургууль, Фрайборг Их сургууль дээр хэрэгжиж буй ЗамАжил (ROADWORK https://roadworkasia.com) судалгааны төслөөс дээрх сэдвийн дагуу ганцаарчилсан болон хамтын уран бүтээлийн төслийн санал бичихийг урьж байна. Онлайнаар байршуулах боломжтой виртуал болон бусад урлагын хэлбэрээр байж болно. Бид бүх уран бүтээлийн тэтгэлэгт 6,000 швейцари франк төлөвлөсөн бөгөөд шалгарсан төслүүдэд хувааж олгох юм.  Ганцаарчилсан эсвэл уран бүтээлийн цуглуулгын жижиг төсөлд 200-аас эхэлж хамтын болон цаг хугацаа их зарцуулсан тухайлбал мултмедиа төслүүдэд 800 хүртлэх швейцари франкын тэтгэлэг олгох юм. Хэрэв төслийн өргөдөлд материалын зардал гэж тусгаагүй тохиолдолд эдгээр шагналыг тухайн төслөөр гүйцэтгэсэн уран бүтээлийг бүрэн хүлээж авсны дараа олгох юм (ганцаарчилсан гэрээ хийсэн нөхцөлд урьдчилгаа өгөх боломжтой).

Олон улсын уран бүтээлчдийн (кураторууд) багийн төлөөлөл болон ЗамАжил төслийн багтайхамтарч төслийн саналын ялагчдийг тодруулна. Бид Дотоод Азид хамаарах дараах улсаас тухайлбал Киргизстан, Какахстан, Монгол, Хятадын Шинжаан, Чинхай, Өвөр Монголын уран бүтээлчдийг оролцохыг урьж байна. Эдгээр улс орон, бүсүүдэд тус ЗамАжил төсөл үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Бид дараахь гурван чиглэлээр уран бүтээлийн төсөл ирүүлэхийг урьж байна

  1. Концепци бүхий уран бүтээл. Ганцаарчилсан болон хамтын бүтээл байж болно. Дүрс бичлэг, дуу авианы чиглэлээр дижитал форматад оруулсан урьд өмнө гаргаж байгаагүй оригналь уран бүтээл байх (онлайн форматаар гаргах боломжтой байх).
  2. Өөр өөр насны хүн оролцож дурын материалаар бүтээсэн салбар дундын урлагын бүтээл. Өөр өөр үеийг төлөөлсөн уран бүтээлчид хамтарч бүтээсэн урлагын бүтээл байх юм. Тухайлбал урьд нь байсан урлагын бүтээлийг хамтдаа өөрчилж, дахин бүтээж дижитал форматанд оруулах гэх мэтээр.
  3. Уран бүтээлийн жижиг төсөл. Энэ төрөлд архивлагдсан текст, фото зургын материал зэргийг оролцуулсан төсөл байх бөгөөд гэр бүл, орон нутаг, эвсэл фото зургын цуглуулга бүхий уран бүтээлчдийн хамтарч бүтээсэн түүхэн бичлэг, фото зургын бүтээл байж болно

Шаардлагатай формат

Виртуал болон дижитал уран бүтээл, дижитал хэлбэрт оруулсан уран бүтээл, бичлэг болон онлайн үйл ажиллагаа, зам болон замын арчилгаа хүний амьдралд ямар үүрэгтэй байгааг баримтжуулж, тусгаж, нээж илрүүлсэн  мультмедиа түүх.

Төслийн саналын бүтэц

  1. Оролцогчдын товч намтар
  2. Концепци болон төслийн танилцуулга (3000 аас илүүгүй үгтэй байх)
  3. Төслийг гүйцэтгэх санхүүгийн төсөв (материалын зардал, зарцуулах цаг үнэ, замын зардал)
  4. Холбоо барих мэдээлэл
  5. Уран бүтээлчийн түүх (заавал шаардахгүй, таны ажлаа хэрхэн гүйцэтгэх талаар бид ойлгож мэдэхэд тустай бөгөөд давуу тал болно)

Төслийн саналыг Орос эсвэл Англи хэлээр contact@asphalt-lines-lives.com хаягт ирүүлэх

Шалгаруулах үзүүлэлт

  1. Сэдэвт тохирч байгаа эсэх
  2. Шинэ санаа болон гүйцэтгэх байдал
  3. Онлайн үзэсгэлэнд тохирох форматтай эсэх
  4. Дээр дурьдсан гурван чиглэлд уран бүтээл тохирч байгаа эсэх
  5. 5. Концепцийн хүчтэй дүр
  6. 6. Төслүүдийн бүс нутгийн тэнцвэртэй байдал, уран бүтээлчдийн хүйсийн тэгш оролцоо

Дараагийн алхам 

Төслийн санал явуулах эцсийн хугацаа2020 оны 10 сарын 15 31
Төслийг шалгаруулж зарлах, уран бүтээлээ гүйцэтгэх2020 оны 10 сарын 30
Төслийг гүйцэтгэж ирүүлэх2021 оны 1 сарын 31
Онлайн үзэсгэлэнд бэлдэх2021 оны 2- 5 сар
Үзэсгэлэн нээх    2021 оны 6 сар
Онлайнаар санал солилцох, яриа зохион байгуулах, холбоо харилцаа тогтоох, уран бүтээлчдийн хэлэлцүүлэг өрнүүлэх2021 оны 6 -12 сар

Зохиогчийн эрхийн нөхцөл

Үзэсгэлэнд тавигдах төсөл болон урлагын бүтээл дараах зохиогчийн эрхийн хүрээнд оролцоно Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.

Ёс зүй

Төслөөр гүйцэтгэх үйл ажиллагаа нь оролцогчийн эрхийг хүндэтгэсэн, байгаль орчин, хүн, бусад оролцогчдийг хүндэтгэсэн байна. Үзэсгэлэнд оролцож буй бүх төслийг Хөнөөл битгий учруулзарчмыг баримтлахыг шаардах бөгөөд та бүхэн бүтээлдээ үүнийг баримталж ажиллахыг хүсч байна.

Таны төсөл хэнд аюул учруулж болох вэ? Дүрс, дуу, өгүүлэмжинд дүрслэгдэх бүх оролцогчдоос төсөлд оролцох зөвшөөрөл авсан уу? Таны өгүүлэмж, бүтээлд эрэгтэй эмэгтэй хүмүүс тэнцүү байдлаар оролцсон уу? Та оролцогчдийн хувьд чухал ач холбогдолтой болох тэдний мэдлэг, илэрхийлэмжийг олон улсын судалгааны ёс зүйн хүрээнд хүндэтгэж үзсэн үү? Бүтээлээ туурвих явцад та болон оролцогчдын хооронд үүсэж буй эрх мэдлийн (тэгш бус) харилцааг бодолцож үзсэн үү? Оролцогчидод таны бүтээлд оролцохгүй байх эрхээ эдлэх боломжийг олгосон уу, оролцогчдийг илэрхийлэхдээ тэдэнтэй хамтарсан уу, тэдний саналыг сонсож, хүндэтгэлтэй хандсан уу?